Италичууд "Евро 2020" хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгууллаа


Евро 2020 тэмцээний сүүлчийн тоглолт Лондон хотын Уэмбли стадионд Англи, Италийн шигшээ багуудын хооронд өрнөж, Италичууд хоёр дахь удаагаа тивийн аварга боллоо. Өмнө нь 1976 онд Чехословакийн баг ХБНГУ-н багийг торгуулийн цохилтоор ялж байсан удаатай. 

Тоглолтын үндсэн цаг 1:1 онооны харьцаатайгаар дуусжээ. Английн багаас Люк Шоу тоглолтын 2 дахь минутанд гоол оруулсан бол шилдэг тоглогчоор шалгарсан Италийн хөлбөмбөгчин Леонардо Бонуччи 67 дахь минутанд гоол оруулав. Нэмэлт цагт багууд гоол оруулаагүй юм. Харин цуврал торгуулийн цохилтоор 3:2 онооны харьцаагаар Италийн шигшээ баг тэргүүлжээ.

Италийн шигшээ баг 53 жилийн дараа ийнхүү Европын аварга болж байна. Лондоны “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод 67173 үзэгч хүрэлцэн ирсэн байна.

                                                                                                                                                                                         Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна