Бооцоот морин уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад хариуцлага хүлээлгэжээ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл , хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллагатай хамтран Засгийн газрын 183 дугаар тогтоолын хүрээнд хүүхэд хамгааллын хяналтын эргүүлийг баяр наадмын өдрүүдэд зохион байгуулж байна. 

Хяналт шалгалтын үеэр долдугаар сарын 11-ны өдөр бооцоот морин уралдаан зохион байгуулахыг завдсан уяачдад хариуцлага хүлээлгэжээ. 

Төв аймгийн Сэргэлэн суманд болох гэж байсан энэ уралдаанд бүртгэлгүй, эцэг эхийн зөвшөөрөл аваагүй унаач хүүхдүүд ирсэн байжээ. Ийнхүү уяачдад шаардлага тавьж, уралдаанд орох гэж байсан уяач хүүхдүүдийг бүртгэлжүүлсэн байна. 

                                                                                                                                                                                       Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.15
    2021/07/12

    Tuv aimgiin Sergelen sumiin uyachid setgeliin hudulguunuu tataa .

    Хариулах