Япон улсад онц байдал зарлалаа


Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны долоодугаар сарын 12-ноос наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн дөрөвдүгээр зэрэглэлд шилжиж онцгой байдал зарласан байна.

Ресторан, хоолны газар, кафе, их дэлгүүр болон үйлчилгээний бизнесийн бусад байгууллагуудад хорио цээрийн дэглэмийг чанд сахиж ажиллах, үйлчилгээг орой эрт хаахыг уриалжээ. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг иргэддээ зөвлөж байна.

Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.

                                                                                                                                                                                               Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна