ЗГ: Авлигын эсрэг комисс байгуулна


Өнөөдөр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг хэллээ. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ. Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм. Замын –Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудлаар Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

                                                                                                                                                                                             Х.Есү



Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.246
    2021/07/19

    OGTSOROOD EGEECHER. XUDLAA TOM YARISAN GAR.

    Хариулах
  • 192.82.78.89
    2021/07/16

    Харая даа. Ирэх жил авилгаараа урьдын адил дэлхийд тэргүүлээд байвал ЗГ огцроорой доо

    Хариулах
  • 192.82.78.89
    2021/07/16

    Авилгыг дээрээс нь доош нь бүх шатанд бууруулах нь ёстой л эр зориг, эрмэлзлэл шаардсан ажил л даа. Гэтэл ЖДҮ хулгайлсан новшнууд төрийн дээд албанд олноороо очоод байхад энэ нь худлаа л попролт болоод өнгөрөнө дөө.

    Хариулах
  • 59.153.114.43
    2021/07/15

    Юм л бол комисс байгуулсан гэх ямар учиртай юм бэ?Бэлээхэн салбар хариуцсан яам агентлагууд сайсаар байхад. Ажлаа мэдэхгүй,муу мулгуугаа халахлах гэж элдэв нэртэй комис байгуулж ажил хийдүүлж цалгардуулах хэрэггүй.!!! Эцэст нь хэн ч ажил хийхгүй,хариуцлага хүлээх эзэнгүй болгож байна. Оюун-Эрдэнэ минь мулгуугаа мэдэхгүй энэ олон комисоор яанав дээ !!!Угаасаа дутуу,мулгуу?төөрч будлихын нэмэр ккк Дээр нь тоонд муу ?ккк

    Хариулах
  • 107.77.241.11
    2021/07/15

    Avilgiin esreg gej yarij bgaad l torson duudee 3 terbumiin naadmiin tosov ogdog hun shuu dee ene!!! Avilgaliin classic huvilbar! Alban tushaalaa urvuulj ah duudee mongo tender ogch bgaa chini availga bish gejuu? Nogoo duu ni mongoor ni Mongolchuudiig doromjilson hogiin clip hiigeed l 3 terbum overtolson gej bgaa. Zagsiin gazar nertei his hun shog

    Хариулах
  • 64.119.24.86
    2021/07/15

    Ээлжит цуурал сенсациа зарлаж олон түмний анхаарлыг сарниулан бодит ажил биш,хийрхэл,хоосон улс төржилт өш хонзонгийн дайн өрнүүлж цаг хугацаа үрсэн шуугианаас өөр юм хийх чадваргүй Ерөнхий сайдаасаа сайд нар залхаж эхэлсэн сурагтай.Салбарын ажлаа өөрийн толгойгоор хариуцаад бодож төлөвлөсөн зүйлээ хийх гэхээр тийм боломж өгөхгүй бүхнийг өөр дээрээ бөөгнөрүүлчихээд юм хийлгэдэггүй ямар хэцүү юм бэ гэцгээж дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу гэгчээр хуйхаа маажиж сууна сайдууд нь. Энэ байдал удаан үргэүжлэх аваас өрөгдлөө өгөх сайдууд цөөнгүй гарах дэг ээ.

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/07/14

    Өмнөговь аймгийн Гашуун сухайт Шивээ хүрэн Цагаан хад боомтыг нэн яаралтай шалгалт оруулаач Замын үүдийн дутхааргүй хүнд суртал ашиг сонирхол авилга ханхалсан газар шүү сайдаа Өмнөговь аймагт үнэхээр даварсан газар

    Хариулах
  • 202.179.25.90
    2021/07/14

    , Авилгатай тэмцэж чадахгүй байгаа юм бол АТГ Буулга тэгвэл, амар зүгээр тэ Ерөнхий сайдаа МАН-ынхан болон УИХ-ын Гишүүд Сайд дарга нар нь юу ч хийж байсан Хамгаалаад үлдэхэд дөхөм амар зүгээр Намын дарга зөв зүйтэй зүйл Санаачилсан байна шүү, Мундаг ЕС-д Мундаг санаачилгатай Намын дарга,

    Хариулах
  • 202.9.40.244
    2021/07/13

    АТГ гээ тэгүүл буулга

    Хариулах
  • 49.98.155.159
    2021/07/13

    fuck zugeer l ymar ch gavyagui mungu urhii ene mal hiih ajil gui yum baih da ternii orond hund bga ard tumen teigee oir amrald heregtei yum hj chadah gui yum baih da zugeer l ard tumen nii tatvar.r udaan baihguigee medeed togloh yum aa

    Хариулах
  • 202.126.89.193
    2021/07/13

    Комисс байгуулаад хууль, журам гаргаад ажил сайжирдаг бол Монгол улс дэлхийд тэргүүлэх байх байсан. Даан ч тэгдэггүй юм даа. Наашаа харж хууль яриад эргэж хараад хулгай хийдэг төрийн албан хаагчидтай улс шүү дээ. Энэ төрийн томчууд яаж нэг сая төгрөгийн цалинтай байж тэрбумын хаусд амьдраад байгааг бүгд харж л байгаа биздээ.

    Хариулах
  • 202.9.46.194
    2021/07/13

    Маш зөв шийдвэр байна.

    Хариулах
    • 122.201.21.29
      2021/07/15

      ATG hereggyi gesen ug uu esvel ajillaj chadahgyi baigaa yum uu Tanaas Andlaliin