С.Энхболд: PCR оношлуурыг 28,000 төгрөг, ремдезивир тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байна


Эрүүл мэндийн яамнаас Ковид19-ийн үед оношилгоо, эмчилгээний нөөц бүрдүүлэхдээ нэгж бүтээгдэхүүнд зарцуулж буй үнийн мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлмээр байна.

ЭМЯ анх PCR оношлуурыг 55,000төг, ремдезивир тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байсан бол өнөөдөр нөөц бүрдүүлэхэд зориулан PCR оношлуурыг 28,000 төгрөг, ремдезивир тариаг 50,000 төгрөгөөр худалдан авч байна.

Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг нь ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал "олны олон таван цэн" гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна" гэжээ. 

                                                                                                                                                                                         Х.Есү



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.29
    2021/07/15

    Зөв дөө.Залуу хүн туршлагажиж байгаа даа.Ирээдүйд их юм хийнэ гэдэгт итгэж байна.АМЖИЛТ ХҮСЬE.

    Хариулах
  • 202.126.89.17
    2021/07/14

    Tasgiin erhlegch hun yaj yam udurdah ve dee eruul mendiin salbariig zangartai huneer udurduulaachee

    Хариулах