Наадмын өдрүүдэд 1058 осол, гэмтлийн дуудлага бүртгэгджээ


Бүх нийтийн амралтын эхний гурав хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэмжээнд нийт 1058 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдэж буй ослыг насаар нь авч үзвэл, гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Тодруулбал, хүчирхийлэлтэй холбоотой 111, зам тээрийн ослын шинжтэй 149, уналт 419, амьтанд хазуулах 89 осол бүртгэгджээ.

Иймээс иргэд та бүхэнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

                                                                                                                                                                                           Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна