Хуй салхины улмаас 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрчээ


Хуй салхины улмаас 32 айлын гэр, хашаа нурж эвдэрчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын хэсэгт долдугаар сарын 13-ны өдрийн 14:30 цагийн орчим түр зуурын хуй салхи үүссэний улмаас тус хорооны Тахилт хэсгийн 7, 8, 18 дугаар гудамжны айлуудын хашаа, гэр нурж, байшингийн дээвэр хууларсан тухай мэдээлэл тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Энэ дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг байгуулагдан, өчигдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцахад хуй салхины улмаас 13 айлын байшингийн дээвэр хууларч, 32 айлын гэр, хашаа нурж, эвдэрсэн байжээ.      

                                                                                                                                                                                 Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна