Спутник V вакцины хоёрдугаар тунг нас харгалзахгүй хийж эхэллээ


Спутник V вакцины хоёрдугаар тунд өнөөдрөөс эхлэн нас харгалзахгүй хамруулж эхэлжээ.

Засгийн газрын шугамаар өмнө нь ОХУ-аас оруулж ирсэн Спутник V вакцины эхний 10,000 тунг 65-аас дээш насны иргэдэд хийж байсан.Харин өчигдөр манай улс тус вакцины хоёрдугаар тунгаас  20,000 ширхэгийг хүлээж авсан юм.

Өнөөдрийн байдлаар 12-оос дээш насны 1,802,750 иргэн буюу нийт хүн амын 55.4 хувь нь вакцины хоёрдугаар тунг хийлгээд байна.

                                                                                                                                                                                       Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.42
    2021/07/16

    ээ төвшөөгийн тал цохойсон бөгс гэж

    Хариулах