Олимпын наадмаас шагнал хүртсэн тамирчид медалиа өөрөө зүүнэ


Ковид19-ийн нөхцөл байдлын улмаас "Токио 2020" зуны олимпын наадмаас шагнал авсан тамирчид медалиа өөрсдөө зүүх шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, шагналын медалийг хүн зүүж өгөхгүй бөгөөд Медалийг тавиур дээрээс тамирчид өөрсдөө гардаж авахаар шийдвэрлэсэн байна. Медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах тул тамирчид халдвар авахаас сэргийлэх талаар  (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бах онцолсон байна. 

Түүнчлэн медаль гардуулах ёслолын үеэр гар барих, тэврэх, хүмүүс хоорондоо хэт ойртох зэргийг хориглохоор болжээ.                                                  

Токио 2020 зуны олимпын наадам долдугаар сарын 23-нд онц байдлын дэглэмд байгаа Япон улсын нийслэлд эхлэх юм.

                                                                                                                                                                                       Х.Есү 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.49
    2021/07/16

    ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛД ТОХИРУУЛСАН ЗӨВ ШИЙДВЭР.

    Хариулах