Хязгаарлалт тогтоосон аймаг, сумдууд


Өнөөдрийн байдлаар долоон аймгийн 50 гаруй сум нийслэл болон бусад аймаг, сумдаас ирэх иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Тодруулбал, Баянхонгор аймгийн 20 сум энэ сарын 15-ныг хүртэл хөл хорио тогтоогоод буй юм. Мөн Говьсүмбэр аймгийн гурван сум долдугаар сарын 20-ныг хүртэл орох, гарах хөдөлгөөнийг нээхгүй болохоо мэдэгдсэн бол Булган аймгийн Баян-Агт сум тодорхойгүй хугацаанд хөл хорио тогтоожээ. Мөн Дорноговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ зэрэг аймгуудын зарим сум гаднаас ирж буй иргэдийг хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс аялалд гарахаасаа өмнө очихоор зорьж буй газрынхаа Онцгой комисстой холбоо барьж, хөл хорио тогтоосон эсэхийг нь тодруулах шаардлагатай юм.

Долоодугаар сарын 13-ны байдлаарх аймгуудын мэдээлэл:

  1. Архангай аймаг- 70331111 /АОК/
  2. Баян-Өлгий аймаг- 70422483 /АОБГ/
  3. Баянхонгор аймаг- Долдугаар сарын 16-ныг хүртэл 20 сум бүгд хязгаарлалт тогтоосон 89920105 /АОБГ/
  4. Булган аймаг- Баян агт сум тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоосон 70342430 /АОБГ/
  5. Говь-Алтай аймаг- 77480101 /АОБГ/
  6. Говьсүмбэр аймаг- Гурван сум долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70543434 /ЗДТГ/
  7. Дархан-Уул аймаг- 70371212 /ЗДТГ/
  8. Дорнод аймаг- 70582233 /ЗДТГ/
  9. Дорноговь аймаг- Наймдугаар сарын 31-нийг хүртэл 14 сум бүгд хязгаарлалт тогтоосон 70521111 /ЗДТГ/
  10. Дундговь аймаг- 70592221 /Шуурхай штаб/
  11. Завхан аймаг- Гурван суманд долдугаар сарын 18-н хүртэл хяүгаарлалт тогтоосон 70461212 /ЗДТГ/
  12. Орхон аймаг- 70350119 /АОБГ/
  13. Өвөрхангай аймаг- 7032101
  14. Өмнөговь аймаг- 15 сум бүгд долдугаар сарын 20-н хүртэл хязгаарлалт тогтоосон 70530001
  15. Сүхбаатар аймаг-70510111 /ЗДТГ/
  16. Сэлэнгэ аймаг- Дөрвөн суманд долдугаар сарын 18-ныг хүртэл хязгаарлалт тогтоосон 7036101
  17. Төв аймаг- 70273570
  18. Увс аймаг- 70452222 /ЗДТГ/
  19. Ховд аймаг- 70433801 /АОБГ/
  20. Хөвсгөл аймаг- 70381101 /ЗДТГ/
  21. Хэнтий аймаг- 7056101 /АОБГ/

                                                                                                                                                                                              Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна