Засгийн газраас гаргасан шийдвэрүүд


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд шуурхай штаб дээр ажиллахдаа хэлсэн. Монгол улсын засгийн газар авлигыг бууруулах тал дээр тодорхой манлайлал үзүүлж ажиллахаа илэрхийлсэн. Үүний хүрээнд өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар  Авилгийн эсрэг ажлын хэсэг байгуулах асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Энэ удаад Транспэрэнси интэрнэшнэйл байгууллагын гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 100-аас доош оруулах зорилт тавигдаж байна. Авлигын эсрэг ажлын хэсгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахлах бөгөөд 15 хүнээс бүрдэнэ. Энэ зун авлигыг бууруулахтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 

Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Зэсийн баяжмалын 128 машин гарсан байна. Тус боомтод маргаашаас буюу долдугаар сарын 17-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.

ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт болон хүнд, хүндэвтэр өвчтний тоо буурч буй. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 8% болж буурсныг танилцуулсан.Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаны үр дүн юм гэж үзэж байгаа.

Гэхдээ тайвшрах болоогүй. Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд тавдугаар сард Дельта вирус бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан. 

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байна" гэв.

                                                                                                                                                                                       Х.Есү

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.58
    2021/07/17

    Кино театраа нээгээчэ

    Хариулах
  • 203.91.115.54
    2021/07/17

    Hund humuusiin too buurch bgaa genee haha... bugd uheed duusch bna maluudaa...

    Хариулах
  • 202.126.88.63
    2021/07/16

    Яг ямар тодорхой шийдвэр гаргасан уим вэ засаг муу ажиллаж бгаа шүү

    Хариулах
  • 202.179.27.91
    2021/07/16

    Abilgiin indeksiig 1 orontoi toond oruulah gej oruulah baijdee

    Хариулах