ЭМЯ: 1295 шинэ тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.07.17/ мэдээлэл хийлээ.

"Сүүлийн 24 цагт 1295 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 646, орон нутагт 644 илэрчээ. Түүнчлэн 41-60 насны 3, 61-80 насны 2, 80-аас дээш насны 5 хүн Covid-19 халдварын хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр Монгол Улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 145787 болж нэмэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын улмаас нийт нас баралт 726 бүртгэгдсэн нь 0.5 хувьтай байна" гэв.

Мөн наадмын амралтын өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөн ихэссэн нь орон нутагт өвчлөл нэмэгдэж болзошгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өгч буй мэдээллээр өдөрт дунджаар 10-12 мянган шинжилгээг тогтмол хийж байгаа аж.

Эдгээр өдрүүдэд 40 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 80 мянга орчим хүн орон нутгийг зорьсонтой холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдрийн байдлаар орон нутагт 5200 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 1002 хүний бие хүнд байна. Энэ нь нийт эмчлүүлэгчдийн 8.8 хувийг эзэлж байгаа аж. Мөн хүндэвтэр 3032 хүн байна.

Бусад улс орнуудтай харьцуулахад Монгол Улсад хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өндөр байна. Монгол Улсад хүн амын дунд халдварын тархалт 4.2 хувьтай байхад нэг өдөрт эмчлүүлэгчдийн тоо 14500 орчимд хүрсэн" гэлээ. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна