Өнөөдрөөс эхлэн Шивээхүрэн боомтоор өдөрт 184 машин нэвтрүүлэхээр болжээ


БНХАУ-ын Сэхэ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа жолооч нараас сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ.

Монголын талаас өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь үр дүнтэй байна гэж БНХАУ-ын тал үзэж долдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 184 машин нэвтрүүлж эхлэхээр болжээ. Шивээхүрэн боомтоор өдөрт 80-90 машин гарч байсан бөгөөд өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 90 машин гараад байгааг эх сурвалжууд хэлж байна.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна