Самарт явсан дөрвөн хүн алга болоод 18 хонож байна


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 18 хонож байна. Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн дөрвөн иргэн долдугаар сарын найманд гараад сураггүй алга болжээ. Арван долооны өдрөөс эхлээд тухайн нутаг дэвсгэрээр цагдаагийн эрэн хайх ажиллагааг өргөн хүрээгээр зохион байгуулж 300 орчим километрт морь, ЗИЛ- 130 машин болон явганаар самналт хийсэн байна.
Яг одоогийн байдлаар, тухайн аймгаас ирж буй мэдээллээр уг бүс нутагт бороо хур ихтэй байгаа учир машин тэрэг явах боломжгүй байгаа аж. Тийм учраас цагдаагийн алба хаагчид морь болон явганаар хайлт хийж байна. Тодорхой үр дүнд хүрээгүй байгаа ба ОБЕГ газар руу агаарын дэмжлэг хүсэх тухай хүсэлтийг хүргүүлсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 
                                                                                                                                                                 Б.Мягмарболор



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.33.79
    2021/07/22

    Teneg umnuud baigali suitgeed!!! Baigali eh hariugaa avch dee

    Хариулах