Токиогийн олимпод оролцож буй сахиусан тэнгэр Зехра Гүнеш


Туркийн воллейболлын шигшээ багийн тамирчин Зехра  Гүнешийн өндөр нэг метр 98 сантметр бөгөөд тэрээр сахиусан тэнгэр шиг царайтай гэнэ. Тэрбээр Туркийн нийслэл Истанбул хотод төрж өссөн ба энэ жил 22 нас хүрсэн байна. Хэдийгээр нас залуу ч олон амжилтын эзэн. Тухайлбал, 2017 онд Словен улсад болсон эмэгтэйчүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга цол, FIVB клубуудийн дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Туркийн цомын дэд аварга гэх мэт олон шагнал хүртжээ.

Тэрбээр үндэснийхээ шигшээ багт 19 настай байхдаа орж, төвийн байрлалд тоголдог гол тоглогч болсон юм. Мөн блоклох байрлалд маш сайн тоголдог гэнэ.


Үзэсгэлэн төгөлдөр тамирчин бүсгүй инстаграм дээр олон дагагчтай. Токио 2020 олимпод оролцсонд нь олон хөгжөөн дэмжигчид нь баярлаж байна гэж “The Japan Story” сайтаас мэдээлжээ. Зехра гэрэл зураг авах сонирхолтойгоос гадна хэд хэдэн брендийн загвар өмсөгч, нүүр царайгаар ажилдаг байна.

Л.Лхагважав 

Эх сурвалж: The Japan Story 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.74
    2021/08/04

    Монголын тамирчин хүүхнүүд дэндүү царай муутай юмаа

    Хариулах
  • 192.82.65.120
    2021/08/04

    Яасан ч хөөрхөн юм ийм хүүхнийг долоогоол хэвтээд байхаас өөр яах уу

    Хариулах