АТГ-аас Ш.Нямдоржийг саатуулан шалгаж эхэлжээ


Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг хоёр хоногийн өмнө АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар хэвлэлүүд мэдээлж буй. 

Тухайлбал, түүний гэрт нэгжлэг хийх явцад, их хэмжээний гадаад валют, улс төрчидтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн ажээ. 

Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас тодруулахад “Тодорхой хэргээр шалгаж байгаа нь үнэн. Мөрдөх байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа учир прокурорын байгууллагаас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.

Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна