ЗӨВЛӨМЖ:Могойд хатгуулсан үед авах анхны тусламж


   Сүүлийн үед бамбай хоншоорт могой суурингийн бүсэд үзэгдэх нь элбэгшсэн. Уг могойны биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна. Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Хүүхэн хараа нь босоо. Нүд хамрын бүвийн хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад марын 4 сүвтэй мэт байдгаараа бусад үйл могойноос хялбар ялгагдана.

 Бамбай хоншоорт нь могойн  дотроос хамгийн хортой могой юм. Энэ могойны хор нь анагаах ухаанд хэрэглэгддэг бөгөөд нэг могойноос 0.0098-0.0927 грамм хор авах боломжтой. Нэг удаа хор авснаас хойш 20-23 хоногийн дараа дахин хор авах боломжтой тул хамгийн их хэмжээний хор өгдөг могой ажээ.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.55
    2021/08/12

    Аймаар юм бэ хаанаас араад ирсэн юм бэ энэ хорхойнууд чинь .

    Хариулах