Тодруулга: Хошууч Э үүрэг гүйцэтгэж байх үедээ тогтоол усанд хөл алдан осолдож, амиа алдсан

С.Гандэлгэр
2021/08/13


Тэгвэл энэ асуудлаар ХХЕГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад тус тайлбар мэдээллийг өглөө.

Энэ сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Хилийн 0146 дугаар ангийн бэлтгэл заставын дарга, хошууч Э нь хилийн 0176 дугаар салбарын байнгын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байх үедээ Хадын хөвөө нэртэй газар тогтмол усанд хөл алдаж осолдсон хэрэг гарлаа. 

Хадын хөвөө хэмээх газар нь хавар намартаа хуурай байдаг боловч бороо хур элбэгтэй зуны цагт гүнзгий тогтоол ус тогтдог байна. Энэ жил бороо хур элбэг байсан тул 4м гүн тогтсон усанд осолдож энэхүү золгүй явдал болжээ. Талийгаач нь эхнэр, охины хамт амьдардаг байсан байна. Усанд осолдсон шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага шалгаж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 218.148.252.181
    2021/08/15

    Хха бичсэн юм болоогүй л бодов уу даа.

    Хариулах
  • 202.126.89.162
    2021/08/13

    шш харал да доороо шавартай цүнхээл тэгдэг юм да туршлага байхгүй офицер юм бн да

    Хариулах