Улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

С.Гандэлгэр
2021/08/14

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Хүй долоон худагт улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү барилдаан нь наймдугаар сарын 15, 16-ны өдөр зохиогдох аж.

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм байна.

Бүртгэлийн тухайд: 

1. Барилдах бөхчүүдийг 2021 оны 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэнэ.

2. Бөхчүүд цолны үнэмлэх, цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.81
    2021/08/15

    үзэгчгүй гээ биздээ та нар бар хэсээд архидаад явахаараа тоохгүй тэгсэн мөртөө ард түмэн зурагтаар бөх үзэх гэхээр дайраад байх юм ямар учиртай монголыг бөхгүй болгох гээ юү муусайн орос хужаа солонгосын гар хөлүүдээ

    Хариулах
  • 66.181.179.12
    2021/08/14

    Орон нутагт наадам хийсэн газар ковид ихсээд байх юм. УОК байгаа юу

    Хариулах
  • 103.57.94.228
    2021/08/14

    МҮБХ-ны хэдэн мангаруудаа. Заавал бөх барилдуулж яах гээд байгаа юм. Олимп зохиогдсон Токио хот халдварын хяналтаа алдаж эхэллээ гээд дэлхийгээр нэг шуугиад байхад та нар чинь тоохгүй эргүүтээд байх юм. Тэр Токио хот чинь бас л үзэгчгүй Олимп зохиогоо биз дээ. Эсвэл бөх барилдуулж байна гээд та хэд хэдэн төгрөг авдаг юм уу. нэг удаа өнжихөд та нар Үхлээ юу.

    Хариулах
  • 202.9.40.160
    2021/08/14

    Хогийн юм хийх юм. Наадам зохиогдож бгаа аймгийнхан яах вэ

    Хариулах