300 өрхийн дунд шахмал түлшний нэг борлуулалтын цэг байна


Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан байна. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа бол түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр 2500 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа тухай тайлбарлалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа. Гэтэл хөдөө орон нутаг руу хулгайгаар мэр сэр гаргаж буй асуудал  байна. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутаг руу гаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохион байгуулалтад орсон” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна