Орон нутагт хоёр автомашин машин шатжээ


Орон нутагт суудлын хоёр автомашин шатжээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар энэ сарын 16-ны 18:45 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн албан хаагчид 18:49 цагт очиход Лексус-G450H маркын автомашин шатаж байсныг гурван минут ажиллаж унтраасан байна. Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Сонато-6 маркын автомашины хөдөлгүүр шатсан байна. Тодруулбал наймдугаар сарын 17-нд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аймгийн онцгой байдлын газар  хүлээн авч машины хөдөлгүүр хэсэгт ассан галыг есөн минут ажиллаж унтраажээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна