Ерөнхийлөгч Х.Баттулгын PR орон нутгийг "онилжээ"

2020 оны 09 сарын 11

Жил хүрэхгүй хугацааны дараа өндөр суудлаасаа буух цаг хугацаа нь тулчихаад байгаа  Ерөнхийлөгч Х.Баттулгад хийсэн  ажлаараа өөрийгөө сурталчлах боломж хомс. Үндсэн хуулийн 6.2 заалтыг оруулж ирж батлуулсан, төмөр замын бүтээн байгуулалтад олон жил эрх ашиг нь хөндөгдөж ирсэн зэрэг сөрөг үнэлэмж ихтэй. Үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хаана ч хүрэхгүй байна.

Энэ бол санаа  зовоосон асуудал. Нэг  л өдөр Ерөнхий сайд  У.Хүрэлсүх 6 жил хүлээлгүй Ерөнхийлөгчид хүч үзэхээр шийдвэл Х.Баттулгын үргэлжлүүлэн 6 жил төрийн тэргүүний сэнтийд суух боломж үгүй болно. 

Тиймээс   сонгуульдаа  бэлтгэхдээ "хар масс" буюу олон нийтэд таалагдах үйлдэл  хийхэд л гол анхаарлаа хандуулж байна.  Нийслэлийн дүүргүүдийн олон мянган ээжийг Төрийн  ордонд урьж, алдарт эхийн 1,2-р одонг энгэрт нь зуун зураг татуулж мишээсэн. Өмнө нь хороо хориноосоо даруухан очоод авчихдаг байсан алдарт эхийн одонг ийнхүү  үнэд хүргэсэн нь  ердөө л Х.Баттулгын PR-ийн нэг хэсэг байсан. 

Тэрээр өдгөө хөдөө орон нутаг руу  албан бус сурталчилгаагаа эхлүүлж,  оюутан сурагчдад тал засан, ээжүүдэд одон гардуулж уярааж явна. 

Т.Хэрлэн 

 

 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 11
202.126.90.158
Хүүк

Хүрэлсүх сдаг дэвшүүлэн зайлуулья манайхаан. Хөөрүү иахан толгой юу ч хийхгүй гь тодорхой боллоо