Хүнсний мухлагаас амттан бүлэглэн хулгайлжээ

2020 оны 09 сарын 12

Улаанбаатар хотын харъяат О, А, Б, Х, Ж нар нь бүлэглэн  2020.09.10-аас 2020.09.11-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Соната-2 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагаас бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан Өмнөговь аймаг руу явах үед нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгажээ.  
  Дээрх этгээдүүд нь  2020 оны 08 дугаар сараас эхлэн удаа дараагийн үйлдлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс иргэдийн автомашин, дэлгүүр, зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан 8-9 удаагийн хулгайн гэмт хэргийг илрүүлэн Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 13
202.9.46.178
Зочин

эцэг эх нь арчаагүй юмнууд байгаа болохоор хүүхдүүд нь буруу замаар будаа тээж яваа юм.

2020 оны 09 сарын 13
31.165.231.3
irgen

hairan zaluu hyyhdyyd iim zamaar orood ezeg eh ni gej yamar hymyys baigaa bol, zor amdaraa zaluus mini, huvi zayagaaraa yund ingej toglono ve

2020 оны 09 сарын 12
117.136.38.133
sara

yu ch oilgosongii