"Найман настай охинд порно үзүүлдэг. Дараа нь бичлэгт гарсан үйлдэл бүрийг охинд туршдаг өөдгүй ах"

2020 оны 09 сарын 14

Найман настай охинд порно үзүүлдэг. Дараа нь бичлэгт гарсан үйлдэл бүрийг охинд туршдаг өөдгүй ах. “Агаа, амьсгаадсан том хүний бичлэг үзүүлээд, дараа нь...” гэх жаахан охины бүртэлзэн байж үнэнээ л хэлсэн мэдүүлэг. Уншихаас зүрх зүсч, өр өвдөм.

Ямар хүнээс ийм адгийн үйлдэл гардаг бол? Хүслээ захирч чадаагүй эр “хар” сүүдрээ хиргүй цэвэрхэн охинд нь тусгаж байхад эцэг, эх хаана байв?

Амьдралаа дээшлүүлэхээр хүүхдээ орхиод хилийн чанадыг зорьсон. Хамаатны залуудаа итгэж хүүхдээ захьсан. Хариуд нь харин хамаатан харийн сэтгэлээр хандаж бяцхан охиныг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, зугаацав. Үнэн илчлэгдэхэд "Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэж хариулжээ.

Гэм буруу: Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгэ эрхтнээ ..., бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,

Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа гар утсан дээрээсээ садар самууныг сурталчилсан порно кино зориуд үзүүлж, улмаар хохирогч охиноор садар самуун үйлдлийг хийлгэж, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн

Шүүхийн шийдвэр: Шүүхээс шүүгдэгч С.Б........үүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар /хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн/ 13 жилийн ял

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүүхдэд садар самууныг суртчилсан кино, дүрс бичлэгийг зориуд үзүүлсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн ял оноов.

Ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 14 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан нэмж нэгтгэсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэрлэв. /2020.07.28/

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн зөвхөн нэг л жишээ энэ. Жишээ бүрийн ард эцэг, эхийн хараа хяналт сул, гэр бүлийн тогтворгүй байдал, салалт болон архидан согтууралт. Дээр нь хувь хүний ёс суртахууны төлөвшил, ухамсарын доголдол байдаг. Энэ дундаас “хамаатны” гэдэг үг ойр ойрхон олон сонстох болсон нь жигтэй.

Гэмт хэргийн статистик мэдээгээр сүүлийн 3 жилд гэмт хэрэгт 5043 хүүхэд өртөж хохирчээ. Энэ оны эхний найман сарын хугацаанд л гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирч, үүнээс 82 хүүхэд нас барсан байна.

Хохирсон, гэмтсэн хүүхдийн хэд нь хойд аавдаа, хамаатны ахдаа, ураг садандаа хүчирхийлүүлж бүх насаараа санаж явах, шаналж мэдэх хар сүүдэрт дагжин чичирч амьдрах бол?! Хэд нь хэзээ ч мартагдахгүй, хүсээгүй “үйлийн үр”-ээсээ болж хорвоогоос буцах тухай бодох бол? Үүнд хэн буруутай вэ? 

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 21
202.126.89.207
Moogii moogii

Энэ бяцхан хүүхдүүдийг хүчиндэж байгаа муу сайн гаж донтнуудыг шууд олон хүний нүдэн дээр цаажлах хэрэгтэй тэгэхгүй бол иййм хэрэг гарсаар л байх болношдээ\n

2020 оны 09 сарын 15
103.26.195.18
Зочин

Алаад хаях юмсан балиар хогийг.

2020 оны 09 сарын 15
103.26.195.60
Иргэн

13 жилийн ял бага бна. Шууд цаазал, олны нүдэн дээр. Ингэж байж хүүхдийн эсрэг хүчирхийлэл багасгана.

2020 оны 09 сарын 14
210.12.123.225
mongol ehchuud

Aldag boloosoi!

2020 оны 09 сарын 14
139.5.217.173
зочин

хүүхдийн оюун санаанд маш их хар толбо үлдээдэг муухай гэмт хэрэг дээ