УОК хуралдаанаар бүх үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна

2020 оны 09 сарын 14

Улсын онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 21-нээс эхлэн хэвийн горимд шилжүүлэх,  үйлчилгээний байгууллагуудыг хэвийн цагийн хуваарьт шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаан 14:00 цагт болж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг албажуулах бололтой.  Энэ талаарх албан ёсны мэдээллийг өнөөдөр 18:00 цагт хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэхээр болжээ. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.