"Нүүрсний хулгайч", "Казиночин" хоёр ХҮЧЭЭ НЭГТГЭВ

2020 оны 09 сарын 14

МАН-ын дарга У.Хүрэсүхтэй тэрсэлдсэн хүмүүс хормойгүй болж шоронд явдаг жишиг тогтоод удаж байна. Үүний тод жишээ нь 461 дүгээр ангид хоригдож буй Н.Номтойбаяр. Гэвч бас У.Хүрэлсүхтэй эвлэрч чадвал тийм биш гэдгийг Ж.Мөнхбатын жишээ харуулж байна.

Тэд хоёулаа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сайдаар ажиллаж байсан. Хоёулаа У.Хүрэлсүхтэй ил цагаанаар тэрсэцгээдэг, нэг үгээр эвлэршгүй дайснууд байв.

Н.Номтойбаяр Ерөнхий сайдыг сөрж үг хэлээд 30 гэр бүлийн нэгээрээ дуудуулж, Цагаан суваргын ордоо төрд хураалгах дээрээ тулж байв. Хожим энэ асуудлаар бус Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тусгай сангаас зээл гаргасан гэх асуудлаар ял авсан. Зээл гаргасан хүн нь ял авдаг жишгээр бол зээл аваад эргүүлэн төлөөгүй УИХ-ын гишүүд ч бас ял авах учиртай. Гэтэл тэгсэнгүй.

У.Хүрэлсүх МАН-ын бүлгийг хоёр хуваасны хүчинд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, удаад нь М.Энхболдыг УИХ-ын даргын суудлаас түлхэн унагааж өөрийн ноёрхолоо ид тогтоож байсан тэр цаг үед Ж.Мөнхбат чуулганы танхимд У.Хүрэлсүхтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцдаг байв.

Ямар сайндаа л Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, “Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж авч ирээд Шадар сайд болгоо биздээ. Чи монголын төрөөс хулгай хийгээгүй юу. Намын мөнгөөр казино тоглоо биздээ” гэхчихэн хэрэлдээд хариуд нь “Нүүрсний хулгайч бацаан” гэх цолтой болж байв. Бүр Ж.Мөнхбатыг Н.Номтойбаяр, Ц.Сандуй нарын нэгэн адилаар МАН-аас хөөх тухай асуудал ч хөндөгдөж байсан гэх мэдээлэл байдаг.

Цагтаа У.Хүрэлсүхийн даалгавараар “10 хувийн Даваасүрэн” хэмээн поошиг нүдэж явсан Ж.Мөнхбат эрх мэдэл, эд хөрөнгө, эрх чөлөөтэйгээ үлдэх сонголтыг хийж У.Хүрэлсүхтэй эвлэрч “хүчээ нэгтгэсэн” болох нь тодорхой болжээ.

Тодруулбал, тэрээр саяхан Ерөнхий сайдыг Архангайн Цэнхэрийн рашаанд дагуулж явах замдаа уучлалт гуйж, эвлэрэлийн хөрөг татуулжээ.

Уучлал гуйсан тухай асуудал энэ удаагийнх биш бөгөөд У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулж байх үед энэ асуудал хөндөгдөж, Ж.Мөнхбат намын даргынхаа өмнө өвдөг сөгдөх шахуу юм болж байж, Архангайн хоёрыгоо чирч, дахин нэр дэвших эрхээ олж авсан гэх яриа байдаг юм.

Ямартай ч эрх мэдэл, албан тушаалаас болж ахин хагарчихгүй л бол тэд хэсэгтээ энэ мэтээр хүчээ нэгтгэх нь тодорхой боллоо.

Х.Онон 

Х.Онон 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 14
70.181.124.42
Irgen

Minhbat hen hychtei baina tyynd naaldsan urvagch sharvaach nuhur .arhangainhan iim l ulsiig songood baidag sonin yumdaa.mudhun Tygjildeh baihdaa

ККК(192.82.75.76)
2020 оны 09 сарын 14

ЕРӨӨЛ ТАНЬ БОЛЖ хҮҮКИЙГ МӨДХӨН ТҮГЖИЛДВЭЛ МАШ САЙН