Монгол эмч бөөр шилжүүлэн суулгах мэс заслаар "Баатар эмэгтэй" шагнал хүртжээ

2020 оны 09 сарын 14

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөрний их эмч, Анагаах ухааны доктор Л.Од-Эрдэнэ  Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг /TTS/ -ээс  олгодог  "Херо буюу баатар эмэгтэй" шагнал хүртжээ. 

Энэ жилийн ээлжит хурал /ТТS2020/ Online-аар болсон бөгөөд  дэлхийн улс орнуудын эрхтэн шилжүүлэн суулгах эмч, мэргэжилтнүүд бүгд оролцдог нэр хүндтэй хурал юм.   Энэхүү олон улсын хуралд WIT /Woman in transplantation/ буюу “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйчүүд” хэсэгт ийнхүү монгол эмч  “Херо буюу баатар эмэгтэй”  шагналын эзэн болжээ. 

Л.Од-Эрдэнэ эмчийн  хувьд 1997 онд Анаагах Ухаан Их сургуулийг төгсөөд улмаар ОХУ-ад бөөрний эмчээр мэргэшиж 2007 онд Санк-Петербург хотын И.П. Павловын нэрэмжит АУИС-д “Анаагах ухааны доктор” зэрэг хамгаалж, 2008 оноос эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж  байгаа аж.

Тэрээр  бөөрний эмчийн хувьд  Гемодиализийн төвд ажиллаж байхдаа  2014 онд “Бөөр орлуулах хэвлийн диализ эмчилгээ”-г анх удаа Монголд нэвтрүүлжээ. 2016 оноос УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн бөөрний эмчээр ажиллаж байгаа аж. 

Монгол Улсад нэг донороос хоёр бөөр ба нэг элэг жилжүүлэн суулгаж 3 хүний амь аврах боломжтой аж.  Өнөөдрийн байдлаар  тархины үхэлтэй донороос 29 бөөр 8 элэг шилжүүлэн суулгажээ.  2020 онд л гэхэд  дөрвөн тархины үхэлтэй донороос найман бөөр шилжүүлэн суулгах, дөрвөн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийгджээ.

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 14
64.119.17.204
Бавуугийн Батаа

Эрхэм эмчдээ баяр хүргэж ажлын амжилт хүсье.

2020 оны 09 сарын 14
150.129.142.95
Ч Пүрэвдагва

Эрхэм дүүдээ баяр хүргэж улам хичээн санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж явахыг хүсэн ерөөе.