Х.Баттулга: ӨМӨЗО-ноос иргэншил хүссэн 9 хүний асуудлыг шийдсэн

2020 оны 09 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын ӨМӨЗО-ны 25 иргэний Монгол Улсын иргэншил авах өргөдөл ирүүлсэн бөгөөд одоогийн байдлаар үүний 9 нь шийдэгдсэн талаар Дорнод аймагт ажиллах үеэрээ хэлжээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ сарын 13-нд Дорнод аймагт ажилаж, иргэдтэй уулзах үеэр  тус аймгийн иргэн Ц.Түмэн “ 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн мэндчилгээндээ та хүүхэд багачуудыг тойруулж суулгаад Өвөр Монголын шүлэгч Цэцэнцогтын монгол бичгийн тухай шүлгийг уншиж байгааг харахад их таатай сайхан байлаа. Та бүрэн эрхийнхээ хүрээнд их том үйлс бүтээх боломжтой гэж би бодож байна.

Өвөрмонголчууд Монгол Улсын иргэн болохыг хүсэж, төрж өссөн нутаг орон, аав ээж, ах дүү, төрөл саднаа орхиод, маш их эрсдэлийг үүрэн Монгол Улсын харьяат болохыг хүсэн ирж, энэ улсад ирснийхээ дараа маш удаан хугацаанд ажил төрөл, оршин суух хаяг байхгүй, маш хүнд байдалд байдаг.

Зарим нь НҮБ-ын хамгаалалтад орж байх шиг харагддаг. Нөгөө талаасаа манай Дорнод аймагт ч гэсэн ийм хүмүүс Монгол Улсын харьяат болохоо хүсэн хүлээсээр он жилийг барж байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хэдэн өвөрмонголчуудын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын харьяат болгосон бэ" гэх асуулт  тавьжээ. 

Дээрх асуултад  Ерөнхийлөгч Х.Баттулга "Одоогийн байдлаар над дээр ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл байна. Шийдсэн нь 9. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлийн асуудлыг шийдсэн. Энэ асуудлыг ганцхан би шийддэггүй, олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний зарлиг гардаг" хэмээн хариулжээ. 

 

Т.Хэрлэн 

 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 14
64.119.25.69
Зочин

Их баярлалаа Өвөрлөгч нарын хүсэл мөрөөдөл болсон асуудлыг шийдэж байгаад баярлалаа.

2020 оны 09 сарын 14
139.5.217.124
Irgen

Hussen hun burt irgenshil olgoj bolohgui sh dee tsagaachlagsad durvegsediin asuudal geed mash ih asuudal uuusne teriig yaj zohitsuulah ve. Manaih harin tiim asuudal bagatai bolhoor irged mash taivan saikhan bgaa sh dee

2020 оны 09 сарын 14
31.165.231.3
irgen

Busad uls ornuud shig ooriin yndestenee shuud irgen bolgodog zarchim gargah shaardlagatai baina daa Mongol uls....delhiig zahirch yavsan uls, delhiigeer neg tarsan mongolchuuddaa ter tusmaa hyseed baigaa hymyyst ni yagaad shuud irgenshiliig ni olgochih shiid gargaj chaddaggui archaagui uls ve ene Mongol uls chin ...?!