"Цар тахлын үр дагавар ихэнх орнуудад эрүүл мэндийн салбараас хальсан"

2020 оны 09 сарын 14

ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллийн үеэр

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Дэлхий дахинд 28 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 900 гаруй хүн нас барлаа. Нас баралтын хувь 3.3 хувьтай байна. Манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун эргийн бүсэд 2.2 хувьтай байна.

9-р сарын 11-ний байдлаар Хятад улсын бүх муж  бага эрсдэлтэй хэмээн үнэлэгдэж байна. БНХАУ-ын Ухань муж 9-р сарын 16-наас олон улсын нислэгээ нээх шийдвэр гаргалаа. Халдварт эрсдэлтэй эмзэг бүлгийнхэн илүү өртөж байна.

ДЭМБ-аас хийсэн судалгаанаас харахад бараг бүх улс буюу нийт улсын 90 хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдаж, COVID-оос шалтгаант хүндрэл буурай хөгжилтэй орнуудад хамгийн их бүртгэгдсэн. Цар тахлын үр дагавар ихэнх орнуудад эрүүл мэндийн салбараас хальсан. Ирэх саруудад халдвар ихсэж багасах нь ээлжлэх магадлалтай байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол хянаж байх шаардлагатай.

Монгол Улсын хувь эмнэлгийн тусламжийн нөөцийн мэдээллийг өдөр бүхэн хянаж, мэдээллийг авах цахим программ ажиллуулж байна. Халдварын нийт тохиолдлын 14 хувь нь эрүүл мэндийн ажилтнууд халдварт өртөж байгаа ба зарим улсад эрүүл мэндийн ажилтан халдвар авсан үзүүлэлт 35 хувь хүрсэн гэлээ. 

 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.