Н.Батсуурь: Миний биеэс триметазидини гэх сэргээш илэрснийг хүлээн зөвшөөрч байна

2020 оны 09 сарын 14

Улсын аварга Н.Батсуурь  допингийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр,  "Би өнөөдөр өөрийн биеэр допингийн шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийж байна. Би энэ оны долоодугаар сарын 12-нд Үндэсний их баяр наадмаар үзүүрлэж, Тод сайхан гэдэг чимэг авсан. Түүнээс хойш хоёр сарын дараа допингийн хариу ирсэн байна.  Шинжилгээний хариуд "Таны биеэс предизин гэдэг эмийн бодис илэрсэн гэсэн байна" гэсэн байсан. Би энэ хариуг хүлээн зөвшөөрч байна. Допинг илэрсэн учраас эмнийхээ талаар ойлголт өгье. 

Есдүгээр сарын 10-нд шинжилгээний хариу аваад гурав хоногийн хугацаанд судаллаа. Энэ  триметазидини гэдэг эм нь зүрхний эм юм байна. Эмийн сангуудаар нэг ширхэг нь 400 төгрөгөөр жоргүй худалдаалагддаг. Энэ эм миний биед гаднаас орсон учраас шинжилгээгээр илэрсэн байж таарна. Шинжилгээний хариу аваад яагаад энэ эмийг хэрэглэчихэв гэж гайхсан. 

Допингийн хариу дээр S4 ангилалд багтдаг эмийнх нь нэр байна. Энэ эм нь надаас маш бага хэмжээгээр илэрсэн гэж байгаа юм. Энэ эм нь допингийн төрөлд багтдаг.  Лабораторийн шинжилгээтэй маргах зүйлгүй. Үнэн бодит зүйл гэж үзэж байна. 

Миний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна. Гэхдээ их харамсаж байна. Өнөөдрийг хүртлэх олон наадамж үнэн шударгаар өдий зэрэгт хүрсэн. Энэ эмийг хэрэглэх шалтгаан надад байхгүй. Энэ эмийг уугаагүй гэж бодож байна. Би монголын ард түмэн, бөх сонирхогч, үзэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна" гэлээ.
 

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл (9)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 15
98.169.39.142
z

Unenee helj uuchlal guij baigaa ni yos zuitei baina. Busdiigaa bodvol er hun um

2020 оны 09 сарын 14
77.38.148.28
хн

учир нь олдохгуй юм бичих юмаа, уусан ч юм шиг уучлал гуйгаад, дараа нь уугаагуй байтал илэрлээ ч гэх шиг...зурхний эм уусан ч юм шиг , уугаагуй ч юм шиг, зурхний эм жоргуйгээр аптект байдаг бол хэн ч аваад уух боломжтой л юм байна

2020 оны 09 сарын 14
210.12.123.225
gusai

предизин\nтриметазидини\nene 2 ni adilhan yum uu, ork setguulchee

2020 оны 09 сарын 14
210.12.123.225
gusai

предизин\nтриметазидини\nene 2 ni adilhan yum uu, ork setguulchee

2020 оны 09 сарын 14
59.153.87.162
зочин

БАЙНГА ДОПИНГИТОЙ БАРИЛДДАЖ ХАМАР АМНААС ЧИНЬ ЦУС ГООЖООД БАРИЛДСАН БОЛГОНОО ЦУСААР БУДААД СЭЖИГ ХҮРМЭЭР Л БАЙДАГ ЧИНЬ ҮНЭН ШҮҮДЭЭ ҮХЭЭРЭЭ

Z(98.169.39.142)
2020 оны 09 сарын 15

Unenee helj baigaad ni talarhaj baina. Yadaj l busad shugee argalah gej bodoogui harin uuchlal guij baina. Yamar ch gesen er hun um

gusai (210.12.123.225)
2020 оны 09 сарын 14

ee tiim uu, ene ni yu gesen ug yum bee, seheeree

2020 оны 09 сарын 14
202.179.3.170
rt

ingeed er hun shig saihan yychlal gyigaad yavchihoo.saihan jishig \n \n

2020 оны 09 сарын 14
203.98.77.232
Зочин

Батсуурь үнэн байдлыг хэлжээ Зүрхний хэм алдалтад уудаг ”Предизин” , ”Триметазидин” , ангилаар ” trimetazidine” гэдэг эм Монголын аптек-д худалдаж эмчилгээнд хэргэлж байна. Иймд энэ допинг гэдэг асуудлыг ШУ- ны талаас маш сайн судлах хэрэгтэй.