Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна

2020 оны 09 сарын 14

Засгийн газрын өнөөдөр 14.00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж, өндөржүүлсэн бэлэн байдлыг нэг шат бууруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, хугацааг  ирэх аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг танилцуулах үеэрээ  "Ерөнхий сайд энэ асуудалд анхаарч, ялгаварлал гаргахгүй байхыг анхааруулсан. Хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах болсон" гэлээ. Үүнтэй холбоотойгоор эцэрлэгүүд өмнө нь хичээллэдэг байсан журмаараа буюу  50-60 хүүхэдтэй хичээллэх юм байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.