Хятадад бэлэглэх 30 мянган хонины дундаж үнэ 95 мянган төгрөг 

2020 оны 09 сарын 15

Шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархсаны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д  айлчлах үеээрээ 30 мянган хонь бэлэглэсэн. 

БНХАУ-д өгөх 30 мянган хонийг хэсэг хэсгээр нь хилээр нэвтрүүлэхээр болсон. Эхний ээлжид 18  мянган хонийг хилээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн дээрх хонийг Дорноговь, Сүхбаатар аймгаас худалдан авч төвлөрүүлж байгаа гэнэ.  Учир нь тус бүс нутгийн мал харьцангуй эрүүл гэж үзэн сонгожээ.

Ингэхдээ вакцин, угаалгад хамруулан, цусны шинжилгээ авч эрүүл эсэхийг сайтар нягталж байна. Мөн хонинуудыг шалгаж нягтлах, шаардлагатай үзлэг шинжилгээнд хамруулсан эсэхийг Хятадын талаас мэргэжилтнүүд ирж шалгаж байгаа юм байна. 

Хонинуудыг нэг бүрийн үнэ дунджаар 95 мянган төгрөгөөр худалдан авч  байна. Энэ мөнгийг  ямар эх үүсвэрээс санхүүжүүлж байгаа талаарх мэдээлэл тодорхой бус байгаа.  Ямартаа ч  хандив өгөхөө амласан зарим аймгуудаас  хандивыг авах боломжгүй, зарим аймгууд, хувь хүмүүс “ тэдэн хонь хандивлана” гэчихээд  амлалтандаа хүрээгүй гэх. 

Хятадын талаас 30 мянган хонийг намраас амьдаар нь авах хүсэлт тавьсны дагуу  Ерөнхий сайдын 25 дугаар захирамж гарч  30 мянган толгой хонь хүлээлгэн өгөх ажлын хэсэг  байгуулагдсан юм.  Ажлын хэсэг хонинуудыг ном журмын дагуу  амьдаар нь гаргахаар зохион байгуулалтыг хийж  байгаа юм. 

Т.Хэрлэн 
 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 15
103.111.68.3
зочин

ковид тусаад баларч байхад нь тусалсан монголчуудын эсрэг хэл соёлыг нь устгах бодлого явуулсан хятадыг өөрийг нь задлах боломжтой