Хуримынхаа 20 жилийн ойн өдөр Зүрхний ховдолтой хүүхдийн хагалгааны зардалд тусалжээ

2020 оны 09 сарын 15

“М Си Эс” группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин хуримынхаа 20 жилийн ойн өдрийг тохиолдуулан Зүрхний ховдолтой охины хагалгааны зардалд хандив өргөжээ. Тэрээр энэ талаар цахим хуудастаа, “Өнөөдөр бид хоёрын хуримын 20 жилийн ойн өдөр.

Энэ өдрөөрөө зүрхний ховдолын цоорхой оноштойгоор 12 жил явж байгаад Зүрх Мартахгүй төслийн хүрээнд хагалгаанд орсон Сараана охины хагалгааны зардалд тусалж байгаадаа баяртай байна. Сараана маань 13 настай, Эрдэнэт хотод амьдардаг, бүжигчин болох мөрөөдөлтэй айлын том охин. Удахгүй 2 ихэр дүүтэй болж 3 дүүтэй болно.

Сараана охины хагалгааны зардал 14 сая төгрөг болсон бөгөөд гэр бүлийнх нь болон хамаатан саднууд нь нийлээд 4 сая төгрөг цуглуулсан бөгөөд бид хоёр үлдсэн 10 сая төгрөгийг нь хандивлаж байгаа юм. Сараанаадаа эрүүл энхийг хүсье” хэмээн бичсэн байна.

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 16
123.117.250.197
od

saihan setgeld bayarlalaa,

2020 оны 09 сарын 16
123.117.250.197