ШУУРХАЙ: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Улаанбаатарт газардлаа

2020 оны 09 сарын 15

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-н 15:20 Цагийн орчим Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа.

Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа талаар ГХЯ-наас мэдээлсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийнэ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нь 1953 онд төрсөн. БНХАУ-ын 11 дэх Гадаад хэргийн сайд. 2003 оны тавдугаар сард Ван И дэд сайд байхдаа  Монгол Улсад  анх удаа айлчилж_ дараа нь  буюу  2018 оны наймдугаар сарын 23-нд дахин айлчилж байжээ.  Хоёр дахь айлчлалаас 2 жилийн дараа дахин албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм. 

Уг айлчлалтай зэрэгцээд ӨМОЗО-нд хос хэлний бодлого хэрэгжүүлж буйг эсэргүүцсэн жагсаал болж байна. 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.