Албан тушаалын хэрэгт холбогдсон бол гэрээр хорьж болно

2020 оны 09 сарын 16

Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм байна.

Цахилгаан бугуйвч байршил тогтоох, явсан чиглэл тогтоох, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Мөн бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө. 

Судалгаанаас 2021 оны эхний хагас жилд 1081 хүнийг энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. 

Ялыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан бугуйвчийг худалдан авах бөгөөд худалдан авалтад онцгой анхаарч, хамгийн хямд үнэ бүхий саналыг өнөөдрийн ЗГ-ын хуралдаанд танилцуулсан байна. Ямар компани, ямар шийдлийг санал болгосон нь нууц байдаг учир дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Кримнологи ач холбогдлын хувьд хүнийг хүмүүжүүлэх, хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлээ тэжээх, засрал хүмүүжил олгодог, хорих зардлыг бууруулдаг гэж дэлхий нийт үздэг. Энэ ялын бас онцлог нь гэмт хэргийн улмаас нийтэд учирсан хохирлыг төлөх боломжийг олгох юм. 2015 онд батлагдсан хуулийн дагуу хэрэгжүүлэхээр бид бэлтгэл ажлаа хангаж байна. Ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн гэмт хэрэг хариуцах алба хариуцан ажиллана. Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол ямар тохиолдолд гэрээр  хорих вэ гэдгийг Дээд шүүх шийднэ" гэх хариулт  өглөө. 

Т.Хэрлэн 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 17
103.26.195.194
иргэн

албан тушаал авилгаын хэрэг хөнгөн хэрэгт орно гэсэн үг үү, энэ засаг арайл бишээ\n

2020 оны 09 сарын 17
70.181.124.42
Irgen

Alban tushaaliin avilgaliin hereg hungun yah baih ene.ene nuhdyyd bygdeeree avilgachid bolooroi gej baigaa heregyy.uul ene hurliin ajliig ulam change boloh heregtei yu bolood bainaa.