Өнөөдрийн байдлаар 2,185 хүн АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дураар хийлгээд байна


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд 2,038,558 хүн буюу нийт хүн амын 62.7 хувь нь хамрагджээ.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:

 "Манай улсын 12-17 насны 290,000 гаруй хүүхдээс өнөөдрийн байдлаар 245,000 орчим нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байна. Үүнээс 245,000 нь 12-17 насны хүүхэд юм. Бид вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг аль болох богино хугацаанд вакцинд хамрагдахыг уриалж байна. Манай улсад вакцины нөөц хангалттай байгаа. Харин вакцины нэмэлт тунгийн хувьд хольж хийх эсэх асуудалд хангалттай үндэслэж байх хэрэгтэй. Одоогоор тийм судалгааны үр дүн гараагүй. Ямар ч тохиолдолд эхний хоёр тун ижил үйлдвэрийнх байх ёстой. Хэрвээ эхний тунг хийлгээд хүчтэй урвал, харшил өгсөн бол хоёрдугаар тунг хийлгэхгүй байж болно." гэв.

Монгол улс одоогоор цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй хүмүүст АстраЗенека вакцины гурав дахь тунгаар нэмэлт дархлаажуулалт хийж буй.

Өнөөдрийн байдлаар 2,185 хүн АстраЗенека вакцины нэмэлт тунг сайн дураар хийлгээд байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.9
    2021/08/21

    Хугацаа нь хариугүй дуусах гээд хэнд ч хамаагүй шахаж байгаа юм биш үү?

    Хариулах