С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой газрын зөвшөөрлүүдийг бүгдийг нь сайтар шалгах цаг болжээ


Хэд хоногийн өмнө иргэн  Б.Амгаланбаатар тэргүүтэй залуус Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах А зэрэглэлтэй газрыг С.Эрдэнэ төрсөн охин Э.Содгэрэлийн “Төгс эрдэм сан”-гийн нэр дээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” барих нэрээр авч, барилга барьсан ч өнөөдрийг хүртэл зориулалтаар нь ашиглаагүй, “Шонхор тауэр” нэрээр оффис, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгааг баримтаар нотолсон талаараа хэвлэлийн хурал хийсэн билээ.

“Шонхор тауэр”-ыг С.Эрдэнэтэй хамааралтай, анх авсан зориулалтаараа ашиглахгүй байгаа гэсэн асуудлыг иргэд, нэр бүхий сэтгүүлчид өмнө нь олонтаа хөндсөн ч С.Эрдэнэ тэр бүрт “Минийх биш” хэмээн булздаг байв. Харин энэ удаа тэрээр өмнөх шигээ “Минийх биш” гэсэнгүй. Харин “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжаар бариад, ашиглалтад оруулчихсан. Энэ ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа хийж байсан. Одоо өөр юу шаардаад байгаа юм бэ. Тухайн үед Баянгол дүүргээс 3 га газар гаргуулж аваад энэ төвийг бариулсан” гэж хэдэрлэжээ.

Угтаа бол төр өөрийн газар дээрээ БНХАУ-ын тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барьсан асуудал нь С.Эрдэнэ болон “Шонхор тауэр”-тай ямар ч холбоогүй  зүйл юм. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв барина гэж хотын төвд 330 м2 газрыг үнэгүй аваад өнөөх газартаа өндөр түрээстэй оффисын барилга барьчхаад хээв нэг “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төвийг БНХАУ-ын тусламжаар барьчихсан шүү дээ” гэж олон түмнийг басамжлах нь өөрөө хууль зөрчсөн, өмч завшсан, хууран мэхэлсэн үйлдэл гэлтэй.

Хамгийн гол нь тэр худалч аж. Өөрийнх нь ашиг сонирхол яалт ч үгүй оролцчихсон газрыг “Минийх биш” гэж ярьж явсан нь долоон жилийн дараа худал болох нь тогтоогдлоо. Тиймээс одоохондоо “Минийх биш, надтай хамаагүй” гэж ярьж байгаа бусад газрууд ч түүний нөлөөгөөр хууль зөрчин олгогдсон байх бүрэн боломжтой. Худалч хүн худалчаараа л дуусдаг. Гэнэтхэн үнэнч шударга болж гэгээрсэн гэж дуулаагүй.

Тиймээс С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдтэй холбоотой доорх асуудлуудыг хуулийн байгууллага яаралтай шалгаж, зориулалтынх нь дагуу ашиглуулах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:

“Шонхор тауэр”

С.Эрдэнэ нь өөрийн төрсөн охин Э.Содбилэгийн 2004 онд үүсгэн байгуулсан “Төгс-Эрдэм сан” ТББ /1017373/-аар дамжуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох сургалтын төв байгуулах нэрээр 2010 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 431 тоот захирамжаар СБД-ийн 1-р хороо “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд  330 м2 газрыг үнэгүй эзэмших эрхийг анх удаа авч байжээ. Улмаар тухайн газраа сунган хүүхдийн паркийн газар руу дур мэдэн орж 601 м2 болгон түүндээ шинээр газар эзэмших гэрчилгээ авч  “Шонхор Таэур” гэсэн нэртэй оффисын барилга барьж одоог хүртэл иргэн аж ахуйн нэгж байгууллагад түрээсэлж ашиг олж байна. Уг барилгад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын байгууллага байхгүй байна.

Баянгол хүүхдийн зуслан

Баянгол дүүргийн ИТХ-ийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 тоот тогтоолоор “Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ-ийг үүсгэн байгуулж Нийслэлийн Налайх дүүргийн 1-р хороо Горхи-Тэрэлжийн Болор аманд 480 хүүхдийн багтаамжтай зусланг барьж байгуулсан мөн тухайн зуслан чиглэлийн 1,2 км авто замыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан.

Гэтэл “Баянгол хүүхдийн зуслан”-ийн хажууд буюу 500 м зайд байрлах С.Эрдэнэ өөрийн гэр бүлийн хэрэгцээний хувийн зуслангийн 0,7 км авто зам болон зуслангийн барилга байгууламжийг дээрх хөрөнгөөр бариулсан байж болзошгүй байна. 

ЗА телевизийн барилга

БГД-ийн 18-р хороонд байрлах Нийгмийн даатгалын хэлтсийн эзэмшилд бүртгэлтэй байсан газраас 2004 онд БГД-ийн засаг даргын 455 тоот захирамж болон 2005 оны Төрийн өмчийн хорооны 358 тоот тогтоолоор 2942 м2 талбай бүхий газрыг С.Эрдэнэ нь улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж өөрийн төрсөн хүү Одбаярын үүсгэн байгуулсан “Молор Трейд” ХХК-аар дамжуулан авч тухайн газар дээр 5 давхар барилга байгууламж барьж “ЗА” телевизийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаад өөрийн төрсөн  Э.Содгэрэлтэй “Бяцхан тамир” цэцэрлэг” /5875668/ ХХК-ийг хамтран үүсгэн байгуулагч Зоригтбаатарын Тунгалагийн нөхөр Лхагвасүрэнгийн Баярхүүгийн “Куал-Ойл” ХХК-д 2019 онд шилжүүлсэн байна.

9н9 зочид буудал

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд БГД-ийн 13-р хороонд байрлах нийслэлийн 40 дүгээр сургуулийн харъяа 5 давхар спорт цогцолбор барьж байгуулах ажлыг  С.Эрдэнэ өөрийн төрсөн хүү Э.Ганболорын “Молор констракшн” ХХК-аар дамжуулан хууль бусаар авч их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй бөгөөд уг ажлын тендерээс завшсан мөнгөөрөө тухай сургуулийн хойд талд байрлах “9-н 9” 5 давхар зочид буудлыг барьж байгуулсан байх гэж үзэж байна.

Тухайн “9-н 9” нэртэй 5 давхар зочид буудал баригдсан 330 м2 талбай бүхий газрыг БГД-ийн засаг даргын 2014 оны А/345 тоот захирамжаар С.Эрдэнийн хүү Ганболорын эхнэр Махбалын Цацралд олгосон бүртгэлтэй байна.

Их тамир амралтын төв

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт С.Эрдэнэ өөрийн хүү Одбаярын үүсгэн байгуулсан “Молор Трейд” ХХК-аар Хандгайтын аманд “Их тамир” амралтын төвын 5582 м2  талбай бүхий газрыг 2010 оны ЧД-ийн ЗД-ын  463 тоот захирамжаар Ахмадын сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор авсан. Мөн 2012 онд ЧД-ийн ЗД-ын 99 тоот захирамжаар 1400 м2 талбай бүхий газрыг зуслангийн зориулалтаар тус тус гаргуулан авчээ.  

Улстөрч хүнд байх ёстой хамгийн эрхэм нандин чанар бол зарчимч байдал юм. Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдэг үгийг батлах хамгийн эхний субьект, эталон бол улстөрч хүнд л байдаг зүйл. Гаднын улс орнуудад улс төрчид нь албан ажил дээр битгий хэл амьдрал дээрээ ёс зүйн багахан алдаа гаргачхаад өөрийн хүсэлтээр огцордгийн шалтгаан цаана нь нийгэмд үзүүлэх үлгэр жишээ гэж том агуулга явж байдагтай холбоотой. Түүнийгээ дагаад иргэд нь ч ёс зүйтэй байж чаддаг. Монгол шиг жижигхэн улсад иргэд үнэнч шударга, зарчимч байдлыг улстөрчдөөсөө харж, үлгэрлэж, ажил амьдралдаа хэвшүүлэх гэж зүтгэх учиртай. Харамсалтай нь, зарим ухвар мөчид нэгэн нь иргэдийн итгэл, сэтгэл дээр гишгэн улс төрч болчхоод амар хялбар олз, өнгө мөнгөнд шүтэн хууль завхруулж, сүүлдээ хууль зөрчих, төр, түмнээ залилан мэхлэх нь юу ч биш мэт суртал ухуулгыг явуулах болов. Ардчилсан намын дарга С.Эрдэнийн тухайд ийм л увайгүй улстөрчдийн нэг байжээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.131
    2021/08/26

    Nalaihiin 3 r horoo TZ iin 4 r zurlegt mash tsementen hashaa barilga Ahmadiin suvilal nereer gazar avch barisan.Haalttai gazar bn Manaachtai.duuren gereltei .Huuli bus uchir huraaj av.

    Хариулах
  • 202.126.89.56
    2021/08/23

    Erdene gedeg hun harah tsarainaasaa shunaltai nugeltei hun mun, Gazriin tuhaid zuvhon Erdeneeerxtogtohgui nash olon huniig shalgaj togtooh yostoi, MonUranii Naranhuu, M. Enkbold, Badamjunai geed tsaash huvornoo

    Хариулах
  • 59.153.112.162
    2021/08/23

    Yamar ih shunal ve? Ene hunii tuhai iim barimtuudiig gargaad baihad ATG, tsagdaa yagaad shalgahgui baina ve???

    Хариулах
  • 192.82.88.76
    2021/08/23

    АН ыг ч бутаргаж чадлаа. Газар бол дуртай хүнд нь өгдөггүй. АВЛИГААР л газар авч байгаа. Найрамдалд газар аваад, орон сууц байраад зарсан. Яахаараа нам дагасан луйварчид намын удирдлагад гараад байна вэ?

    Хариулах
  • 81.223.16.46
    2021/08/22

    Жинхэнэ луйварчин одоо тэгэгд үүнийгээ нуухын тулд хазаруудыг авчирая гэж солиорч байна

    Хариулах