Сурагчдын автобус өнөөдрөөс явж эхэлнэ

2020 оны 09 сарын 21

2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус” үйлчлэх бөгөөд өнөөдрөөс үйлчилгээнд гарч эхэллээ. 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 сургуулийн автобусыг дараах 35 чиглэлд  өнөөдрөөс явуулж эхлэх юм.

2019-2020 оны хичээлийн жилд арваннэгдүгээр сараас эхлэн Хүүхдийн автобусны үйлчилгээг нэвтрүүлэх үед өдөрт 4000 хүүхэд зорчиж байгаа тооцооллыг гаргасан байна. 

Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлж Нийслэлээс дахин 200 автобус нэмж авахаар холбогдох гэрээг хийн ажиллаж байгаа ба эхний ээлжид 75 автобусыг энэ оны арваннэгдүгээр сард авахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.