БҮТ: ЭЕШ-ын байранд шалгуулагч утсаар тусламж авсан нь тогтоогдсон


2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр албан ёсоор хаагдсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн их, дээд сургуулиудын бүртгэл эхэллээ. Энэ жил 50 орчим сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулж байна.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат:

Цар тахлын энэ цаг үед халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой дэглэмүүдийн дор явагдсанаараа энэ жилийн ЭЕШ онцлог байв. Шалгалтын ирцийг танилцуулбал:

  • Биологи 88%
  • Математик 89%
  • Хими 91%
  • Газар зүй 77%
  • Нийгэм судлал 91%
  • Монгол Улсын түүх 75%
  • Англи хэл 91%
  • Физик 88%
  • Орос хэл%
  • Монгол хэл 82%-ийн ирцтэй хамрагдлаа.

Өмнөх онтой харьцуулахад ирцийн хувь ойролцоо байна. Бүртгүүлсэн ч шалгалтдаа очоогүй хүмүүсийн дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байгаа аж.

Мөн шалгалтын байранд шалгуулагч утас авч ороод материалын зургийг дараад бусдаас тусламж гуйсан хэрэг болохыг тогтоосон. Тухайн шалгуулагчийн шалгалтын дүн оноог хүчингүй болгож тооцоогүй байна. 

Мөн өөрийнхөө оронд хүн оруулахыг завдсан тохиолдол цөөнгүй гарчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна