Ирэх саруудад бүх нийтээрээ ДӨРВӨН өдөр амарна

2020 оны 09 сарын 22

Ирэх саруудад буюу 10, 11, 12-дугаар сард бүх нийтийн баяр болон орон нутгийн сонгуулийг тохиолдуулан бүх нийтээр дөрвөн өдөр амарна. Тодруулбал,

-Аравдугаар сарын 15-ны мягмар гарагт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт явагдана.
-Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11-р сарын 16-ны даваа гарагт Их эзэн Чингис хаан мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр,
-Арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой,
-Арванхоёрдугаар сарын 29-ний мягмар гарагт  Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр тохиож, хуулийн дагуу бүх нийтээрээ амрах юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.