Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

2020 оны 09 сарын 22

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа. 
Арга хэмжээний үеэр тус төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд нар санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан нь тус төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төслийг амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүхий л үйл ажиллагаагаар дэмжин ажиллахаар боллоо.


Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлснээр Голомт банк гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд эрүүл саруул болсон билээ.

Голомт банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх уг санхүүжилтээ үргэлжлүүлэн өргөжүүлж, төслийн албан ёсны хамтрагч болж байгаа нь энэ юм. 


 

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 22
122.115.226.175
boldmuuhai

boldsaihan guai chadahguie, yum unshaad teriigee l yaridah lalr sh tee, huuhed buu alaa, emch ch baihgui dadlagiin emcheer hurtel hiilgedeg zavaan uvgun sh tee