“Амьдралыг чинь 3 секундэд шийднэ” хэмээн ажилчдаа дарамталдаг гэх Ц.Уртнасанд сайдын суудал “ТОМДОЖ” байна


БОАЖ-ын сайд Ц.Уртнасангийн ажлын хариуцлагагүй байдал, ёс зүйтэй холбоотой мэддээллүүд хэвлэлээр “хөврөх” болсон. 

Тухайлбал, нүдэн дээр  нь туулын бургасыг хядаж, тусгай хамгаалалттай газар барилгууд баригдаж байхад анхаарал хандуулдаггүй сайд ажилчдаа өрөөндөө дуудаад, “Миний үгээр явахгүй бол зайл”, “Амьдралыг чинь 3 секундэд шийднэ...9 секундэд шийднэ...30 секундэд шийднэ" хэмээн сүрдүүлдэг, хувийн эрх ашгийг нь хангахгүй бол хөөж туудаг.

Байгаль орчны салбартаа мэргэшсэн, хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, насаараа ажилласан мэргэжилтнүүдээ өөрийн үзэмжээр халдаг, хална солино хэмээн сүрдүүлж дарамталдаг тухай мэдээлэл олон нийтэд ил болсоор байна. Бүр шоронгийн хулигаан шиг элдэв хараал урсгаж, орилж чарладаг тухай яриа “олны нүдийг орой дээр нь гаргах” болов.

Мөн Ц.Уртнасан сайдыг байхгүйд тамга дарагдах учиртай бүх ажлууд, бичиг баримт гацдаг, ач холбогдол бүхий маш олон ажил түүний “аашнаас” болж таг зогссон гэх.

Энэ хүн яаж яваад энэ салбарын оройд гараад суучихсан юм бэ гэж шогшрох хүн ч олон байна. 
Ц.Уртнасангийн хувьд сайд болохоосоо өмнө УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хэвлэлийн төлөөлөгч, МУ-ын Шадар сайд асан Я. Содбаатарын зөвлөхөөр ажиллаж байсан. Тухайн үед түүнийг Ч.Ундрам, Я.Содбаатар нар түүнийг шинэ засагт хүчтэй дэмжсэн. Шалтгаан нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Чинбат Сэлэнгэ аймагт алтны уурхай ажилуулдаг. Энэ уурхай зогсох магадлал маш өндөр байсан. Тиймдээ ч Ч. Ундрамын аавын компанийг “хамгаалах” үүрэг хүлээсэн сайд хэмээн цахим орчинд бичих хүн олон байв. 

Мөн тэрбээр тухайн үед “Ичээнээс гарлаа. Гадуур дотуур ажил хөөцөлдөе” гэж жиргээд төд удалгүй шинэ засгийн газрын танхимд багтсаныг иргэд ил тод шүүмжилж байв. “Ичээнээс” гараад сайд болсон Ц.Уртнасан байгаль орчин, аялал жуулчлалын талаар мэдлэг нимгэн, мэдээний сэтгүүлч, хувийн телевизийн гүйцэтгэх захирлаас өөр хийсэн ажлын намтаргүй түүнд сайдын суудал үнэндээ ТОМДОЖ байна.

Мэргэшсэн, мэргэжлийн онцгой ур чадвар шаарддаг салбарт оччихоод мэргэшсэн мэддэг хэдээ дарамтлахаас өөр зүйл хийж чадахгүй суугаа Ц.Уртнасангийн томилгоо төрийн албыг илт доромжилсон хэрэг байсан гэдгийг ийнхүү цаг хугацаа харуулж эхэллээ.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.183
    2021/08/25

    тэгээд зайлуулаач. сонин биш.

    Хариулах
  • 122.201.22.56
    2021/08/25

    арай юм бишүү хурдхан солиоч гүэй ер ийм сайд гэж байх уу

    Хариулах
  • 66.181.176.195
    2021/08/25

    Harin nogoon gerleer 1 teneg huuhen said bolson araich dee Teriin dampuural

    Хариулах
  • 202.126.89.140
    2021/08/25

    энэ төрийн дампуурал

    Хариулах
  • 103.212.117.32
    2021/08/24

    Сайдын буурьгүй хүнээр засаг төр дутаж гэнэ ккк.

    Хариулах
  • 192.82.85.60
    2021/08/24

    Urdiin darvaasan har psdatai adilhan ynshivdee

    Хариулах
  • 64.119.24.52
    2021/08/24

    .Тэр Ундрам гэж авилгач энэ найзынхаа мөнгөөр гарч ирсэн юм бна л даа.Таарсан таар шуудайнууд бол доо.Харваас нүдэнд хүйтэн луйварчин шинжтэй.шуналаас өөрийг мэдэхгүй ажилтнуудынхаа шившиг болсон мэдлэггүй,муйхар завхай авгай.биеэ үнэлж албан тушаалд очоо биз.дээ үнэлэгдэхээр зүс царайтай бие хаатай ч болоосой

    Хариулах
  • 66.181.185.189
    2021/08/24

    Энэ Ундрах гэж бас нэг бүтэхгүй гишүүн нэмэгджээ.. Хаанаас ийм хачин юмнууд гарч ирж дээшээ авираад байнаа

    Хариулах
  • 202.9.46.55
    2021/08/24

    Bi Oyukiig Harvord tugssen gehed itgehgui.Bolovson huchni bodlogo.hunii nuutsiin sudalga gj ogt medehgui.merret zarchimiig oilgoogui yvaa Sarangerel.Oyun horol.TZd bas neg dunhuu bagiin basgh .oodoo ene huuhen.Altaigiin ohin Nasaa Ed nar turd ajillaachgui.aj ahuin ajil.ulsiin bodlogo todorhoilj.nuur tsarai boloh n baitugai gutaah uomnuud.Hurdan zailtsgaa.

    Хариулах
  • 202.9.47.35
    2021/08/24

    огцорч далд орвол яасан юм бэ !

    Хариулах