Уурхайд ажиллаж байсан иргэн амиа алджээ

2020 оны 09 сарын 23

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд осол гарч, тухайн үед ажиллаж байсан 30 настай эрэгтэй амиа алдсан байна. 

Тус аймгийн Хулд суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд есдүгээр сарын 21-ний өдрийн 16:30 цагийн орчим нуралт үүсэж, тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М /30 настай, эрэгтэй/  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид ажиллаж өчигдөр 17:30 цагт цогцсыг гаргаж холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.