Баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж байна

2020 оны 09 сарын 23

Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж байна.

Автотээврийн Үндэсний Төв-н зураг.

Аравдугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус шалгалтын хүрээнд Төв аймгийн Лүн сум, Өлзийт пост, 61-р гарам дээр тогтмол эргүүл гаргаж, 21 аймаг дахь Авто тээврийн төв, замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулж байгаа аж.
Тиймээс нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх, сэлгэн суулгах, зорчигч иргэдэд техникийн шаардлага хангаагүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг АТҮТ-өөс анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.