С.Энхболд: Гурав дахь тунг хийлгэсэн бол халдвар тархана гэсэн ойлголт байхгүй

С.Гандэлгэр
2021/08/25

Вакцин хийлгээд хоёр дахь тунгаас хойш тодорхой хугацаа, 3-р сараас хойш эсрэг биеийн титр буурч байгаа судалгаанууд бүх вакцин дээр гарч ирж байгаа. Энэ маань судалгааны үр дүнгүүдээр гарч байгаа учраас гурав дахь тунгийн асуудал яригдаж байгаа юм. 

Жишээ нь Израиль улс гурав дахь тунгаа хийгээд эхэлчихсэн байна. Энэ жишээгээр вакцинжуулалт өндөр хувьтай явж байгаа орнууд, гурав дахь тунг хийгээд эхэлчихсэн байгаа.

Гуравдугаар тун хийлгэсэн хүн цагдаагийн байгууллага бүгд халдварт өртсөн байна гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад байна. Энэ дээр нэмээд тайлбар өгөхөд нэмэлт тунг Астразенека вакцины 2-р тунг хийлгэсэн хүн гурав дахь тунгаа нэмэлтээр буюу Booster Астразенека вакциныг эрүүл мэндийн байгууллагууд онцгой хариу арга хэмжээнд ажиллаж байгаа алба хаагчдад хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй хүн гуравдугаар тун хийлгэсэн байгаа. Гурав дахь тунг хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй шүү. Харин эсрэгээрээ тодорхой хугацааны дараа, 3-4 сарын дараа хийж байгаа booster тунг хийснээр эсрэг бие нь нэмэгдэж дархлааны эсүүд идэвхжиж байна гэсэн судалгаанууд гарсан байгаа. 

Booster тун дээр дан pfizer вакциныг сонгож байгаа. Татан авалтуудыг хийгээд нөөцийг бүрдүүлсэн байгаа. 60-аас дээш насны 450 мянган иргэн байдаг. Эхний ээлжид эдгээр хүмүүст хийхэд бэлдчихсэн, төлөвлөлтүүдээ хийсэн байгаа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.173
    2021/08/28

    Энэ эмс гэж бүтэхгүй маран чойдог байнаа мал бол бушуухан намрын идшэнд явуулж байдаг цаг нь яг өдийд юмсан.

    Хариулах
  • 192.82.89.50
    2021/08/25

    2 тун хийгээд ковидгүй зун болно гэж шааж байсан. Одоо 3 болж байна. Цаашаа 5-6 тун гэж балайрна даа эд нар

    Хариулах
  • 192.82.85.60
    2021/08/25

    Hezee hiih ym 3dahi hurdan shaalguuli

    Хариулах