Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тусгаарлагдлаа

2020 оны 09 сарын 24

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр орой эх орондоо ирлээ. Улмаар ирсэн даруйдаа айлчлалын бүрэлдэхүүнтэйгээ 21 хоногийн тусгаарлалтад ороод байна. 

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд  ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн. Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепнев, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов нарын хүмүүстэй уулзсан юм. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.