Оюуны өмчтэй холбоотой асуудлын улмаас Андлалын өргөөг нурааж эхэлжээ


Андлалын өргөө цаашид баригдах боломжгүй болсон тул нурааж эхэлжээ.

Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өгсөн мэдээллээр, тус бүтээн байгуулалтын зураг төслийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, дизайнер Д.Эрдэмбилэг агсан хийсэн байдаг.

Тэрбээр таалал төгссөн учир гэр бүлийнх нь зүгээс уг бүтээн байгуулалтын гүйцэтгэл яг анх хийсэн зураг төслийн хэмжээнд хүрэхгүй гэж үзжээ.

Иймд Д.Эрдэмбилэг агсны оюуны өмчийг ашиглуулахаас татгалзсан байна.

Харин эдийн засагт учирсан хохирлыг нөхөж, бүтээн байгуулалтын явцад гарсан зардлыг төсөвт эргүүлэн төвлөрүүлэхэр ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 15:00 цагт хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Ташрамд дурдахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж байсан Андлалын өргөө цогцолборын бүтээн байгуулалтын ажилд одоогоор хоёр тэрбум орчим төгрөг зарцуулаад байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.92.194
    2021/08/26

    Дашрамд гэж бич эрхэм сэтгүүлчээ

    Хариулах
  • 66.181.160.124
    2021/08/26

    үнэхээр төсвийн мөнгөөр тоглож чадаж байгам шүү. энэ балгасруу явдаг зам тог гээд дэд бүтцэд хэдэн арван тэрбум зарцуулсан, одоо дахиад буулгах зардаг гээд. өмхий хужаагийн тавиулууд монгол орноор тоглож дууслаа

    Хариулах