Тагнуулын байгууллагад ажилладаг хэмээн бусдыг залилж, дарамталсан этгээдийг илрүүллээ

2020 оны 09 сарын 25

Тагнуулын ерөнхий газарт албан тушаал хашдаг хэмээн өөрийгөө танилцуулж, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад учруулан дарамталж байсан иргэнийг илрүүлжээ.

Тодруулбал ТЕГ-т албан тушаал хашдаг, дэд хурандаа цолтой Болдбаатар гэж өөрийгөө танилцуулсан этгээд төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байсан тул уг үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна.

Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106", "92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэх боломжтой.

 

Эх сурвалж: ТЕГ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.