ЭМЯ: Вакцины гурав дахь тун ДЕЛЬТА хувилбараас сайн хамгаалж байна

С.Гандэлгэр
2021/08/27

Хөдөлгөөний дундаж нэмэгдэж буй аймгуудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол Нийслэлд дараагийн 14 хоногт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 600-аас дээш гарах магадлалтай.

Одоогоор 12-17 насны 250 мянга гаруй хүүхэд вакцинд хамрагдаад байна. Нийт вакцинд хамруулах хүүхдийн тоо 290 мянга.

Улаанбурхан, томуугийн вакцины хийдэгтэй адилхан. Аюулгүй байдал талаасаа ноцтой урвал хүндрэл байж болох ч олон хүнд биш.

12-оос доош насны хүүхдэд зарим улс орон вакцин хийгээд эхэлсэн. Манай улс одоогоор судалгаа хийж байна.

Астра Зенека вакцины гурав дахь тунг хийхэд дельта хувилбараас сайн хамгаалж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.108
    2021/08/27

    Дэлхий нотлоогүй байгаа зүйлийг хэт мэдэмхийрч ярихаа болино уу?

    Хариулах