ОХУ-ын хамгийн баян хүнээр В.Лисин тодорлоо

2020 оны 09 сарын 29

Forbes-ийн Real Time жагсаалтад оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын (бодит цаг хугацаанд шинэчлэгдсэн) эхний байрыг НЛМК-ийн хамтран эзэмшигч Владимир Лисин эзэлжээ. Түүний хөрөнгө 22.6 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Компанийн хувьцаа нь тогтвортой өсч байна.

Хоёрт “Норилск Никель”-ийн гол эзэн Владимир Потанин (22.3 тэрбум доллар) орсон бол тэрбээр өмнө нь жил бүр хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг байжээ.

Ашигт малтмал олборлолтын татварын хэмжээ нэмэгдсэн нь ноён Потаниний байр сууринд сөргөөр нөлөөлсөн гэж АКРА-ийн тогтвортой хөгжлийн эрсдлийн үнэлгээний бүлгийн дарга Максим Худалов хэлжээ.

Гуравдугаарт Дагестаны сенатч Сулейман Керимовын гэр бүл (21 тэрбум доллар) орсон байна. Тэрээр саяхан алтны үнийн өсөлтийн үеэр Оросын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг анх удаа тэргүүлсэн. Тэдний хөрөнгийн үндэс суурийг Оросын хамгийн том алт олборлогч Полюс компанийн хувьцаа бүрдүүлж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.